Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-39

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалтын хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл гэснийг гамшиг, аюулт үзэгдэл гэж, 25¹ дүгээр зүйлийн 25¹.2.2 дахь заалтын нийтийг хамарсан байгалийн гамшиг, технологийн осол аюулын үед, гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол, тохиолдсон, аюул бий болсон үед, гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.