Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-47

1 дугаар зүйл.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “гамшигт өртөгсдөд анхны тусламж үзүүлэх, байгалийн гамшиг, гэнэтийн осол, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчинд нэрвэгдэгсдэд” гэснийг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн аюул осол, сүйрэлд өртсөн, нэрвэгдсэн энгийн иргэнд гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэгсдэд гэж, мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл тохиолдсон, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчин гарсан үед гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.