Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-50

1 дугаар зүйл.

Ойн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн Байгалийн гамшиг, ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинд гэснийг Гамшиг, аюулт үзэгдэлд гэж, 18 дугаар зүйлийн 18.3.11 дэх заалтын ойг ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул, гэснийг ойг аюулт үзэгдэл, гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.