Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2017 ›
Онц Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Онц Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Онц Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-51
Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул /газар хөдлөлт, хүчтэй салхи, ган, зуд, үер, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг/ гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.