Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-53

1 дугаар зүйл.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах, гэснийг гамшгийн хор уршгийг арилгах, гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын “байгалийн гамшиг, төмөр замын сүйрэл, осол, гологдлын хор уршгийг арилгах” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “байгалийн гамшиг, гал түймэр, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах” гэснийг, мөн зүйлийн 25.6, 25.8 дахь хэсгийн байгалийн гамшиг, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах гэснийг гамшиг, ослын болон гологдлын хор уршгийг арилгах гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.