Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2017 ›
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-02-02, Улаанбаатар17-ne-63
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул, гэснийг гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гэж, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийн байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоны улмаас гэснийг гамшиг болон аюул үүссэний улмаас гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.