Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 3 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Банк, зах зээлХөдөлмөр

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-02, Улаанбаатар17-ne-69

1 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг:

5.

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.

6.

Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан хугацааны шимтгэлийг дараахь журмаар төлнө:

1/

холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу ажил олгогч нь

2/

нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, энэ хуулийн 19¹ дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө

3/

энэ хэсгийн 1 ба 2-т зааснаас бусад тохиолдолд эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө.

2/

4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

7.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол; 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.

2 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, 19² дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт:

3/

хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа;

2/

19² дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Энэ хуулийн 19¹ дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

▼M 2019-11-133 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дугаарыг 7 гэж өөрчилсүгэй.

/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2019-11-134 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19¹ дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана. гэснийг, 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 19² дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хассугай.

/Энэ зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

▼M 2018-11-02▼M 2017-11-105 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Энэ зүйлд 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/