Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-02-09, Улаанбаатар17-ne-73

1 дугаар зүйл.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын олж тогтоох, гэсний дараа олон нийтийн аюулгүй байдал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.