Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-02-09, Улаанбаатар17-ne-75

1 дугаар зүйл.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт:

9.1.3.

барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх.

2/

9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

9.3.

Энэ хуулийн 9.1.3-т заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.