Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-02-09, Улаанбаатар17-ne-89

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт:

12.1.7.

бусад орлого.

2/

12 дугаар зүйлийн 12.2.11 дэх заалт:

12.2.11.

уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлэх.

3/

14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

14.6.

Энэ хуулийн 14.5.2-т заасан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн гарчиг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Байгаль хамгаалах гэснийг Байгаль орчин, уур амьсгалын гэж тус тус өөрчилсүгэй.