Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Цэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Цэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Цэргийн Алба Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-04-14, Улаанбаатар17-ne-112

1 дугаар зүйл.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.5.

Гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын 18 өдөр гэснийг 15 өдөр гэж, мөн зүйлийн 7.1.10 дахь заалтын цалин хөлс гэснийг сургалтын тэтгэлэг гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.17, 7.1.21 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.