Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хууль Тогтоомжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-04-14, Улаанбаатар17-ne-125

1 дугаар зүйл.
Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:

12.2.

Энэ хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:

12.2.1.

гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ;

12.2.2.

тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол;

12.2.3.

дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;

12.2.4.

улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;

12.2.5.

Засгийн газрын өрийн удирдлагын стратеги;

12.2.6.

улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай;

12.2.7.

Дайны байдлын тухай хуулийн 5.1, Дайн бүхий байдлын тухай хуулийн 5.1-д заасан Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;

12.2.8.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай;

12.2.9.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх;

12.2.10.

энэ хуулийн 6.2, 6.3-т заасан тогтоолын төсөл;

12.2.11.

Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төсөл батлах тухай;

12.2.12.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай;

12.2.13.

улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай;

12.2.14.

хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай;

12.2.15.

төрөөс мөнгөний талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл батлах тухай;

12.2.16.

албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай.

2/

38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэг:

38.8.

Энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно.