Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-11, Улаанбаатар17-ne-181
Соёлын тухай хуулийн 23 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶23.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶23.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶23.3. Соёлын тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.