Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Эрчим Хүч Хэмнэлтийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрчим Хүч Хэмнэлтийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрчим хүч, уул уурхай

Эрчим Хүч Хэмнэлтийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-11, Улаанбаатар17-ne-182

1 дугаар зүйл.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.3.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.