Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-12, Улаанбаатар17-ne-139

1 дугаар зүйл.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

14.1.

Химийн хорт болон аюултай бодисын хаягдал устгах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.