Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2017 ›
Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-05-12, Улаанбаатар17-ne-142
Зар сурталчилгааны тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.7, 16.1.8 дахь заалт нэмсүгэй: 1/16 дугаар зүйлийн 16.1.7, 16.1.8 дахь заалт:
¶16.1.7. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.8-д зааснаас бусад нялх, балчир хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн хүнс болон хооллох хэрэгслийг сурталчлах;
¶16.1.8. чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулах.
Энэ хуулийг Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.