Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2017 ›
Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-146
Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.15 дахь заалт нэмсүгэй:
¶12.1.15. дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн жилд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна;
Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15 дахь заалтын дугаарыг 12.1.16 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Залуучуудын хөгжлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.