Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-05-18, Улаанбаатар17-ne-156
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.2 дахь хэсэг нэмсүгэй:
¶6.2. Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч, ялтан энэ хуулийн 6.1-д заасан хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүнд хамаарна.
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Монгол Улсын Үндсэн хууль, гэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.