Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүйШүүх, прокурор

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-159

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5.3 дахь заалтын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэснийг мөрдөгч гэж, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гэснийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.