Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Авлигын Эсрэг Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-161

1 дугаар зүйл.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын байцаан шийтгэх гэснийг хэрэг хянан шийдвэрлэх гэж, 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн байцаан шийтгэх гэснийг хэрэг хянан шийдвэрлэх тухай гэж, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гэснийг мөрдөгчийн гэж, 30 дугаар зүйлийн 30.6, 30.9 дэх хэсгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар гэснийг мөрдөгчөөр гэж, 30.10 дахь хэсгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэснийг мөрдөгч гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.