Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-166

1 дугаар зүйл.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.6 дахь хэсэг нэмсүгэй:

14.6.

Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.