Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-173

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтын эрүүгийн байцаан шийтгэх гэснийг эрүүгийн гэж, 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэснийг мөрдөгч гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гэснийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах гэж, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийн эрүүгийн байцаан шийтгэх гэснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.