Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-192

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 247.6 дахь хэсэг нэмсүгэй:

247.6.

Хүний биед үзлэг хийх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх журмыг баримтална.

2 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 248.3 дахь хэсгийн “талбайд” гэсний дараа, 274 дүгээр зүйлийн 274.1.5 дахь заалтын иргэнээс гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 296, 297 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.