Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-200

1 дугаар зүйл.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.1 дэх заалтын үйл ажиллагааг гэсний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.3 дахь заалтын шийдвэр гэснийг эрх бүхий байгууллага, прокурорт хүсэлт гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.