Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

одоогийн эх рүү буцах

Захиргааны Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-18, Улаанбаатар17-ne-205

1 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн захиргааны байгууллагаас гэсний дараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа гэснийг хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 дахь хэсэг, 97 дугаар зүйлийн 97.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.