Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-05-31, Улаанбаатар17-ne-150

1 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11.4.

Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.