Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-06-08, Улаанбаатар17-ne-154

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:

6.8.

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.