Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-06-09, Улаанбаатар17-ne-212

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.10 дахь заалт нэмсүгэй:

9.1.10.

эрүүгийн хариуцлага хүлээсэн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдэд оногдуулсан эрх хасах ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.