Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-06-09, Улаанбаатар17-ne-216

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.1.14 дэх заалт нэмсүгэй:

41.1.14.

прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Прокурорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.