Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2017 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-06-30, Улаанбаатар17-ne-218

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

18 дугаар зүйлийн 18.2.12 дахь заалт:

18.2.12.

гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

2/

20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт:

20.2.7.

энэ хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд.

2 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн 13.5.5-д гэснийг 13.5.4-д гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн 13.5.8, гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.5.5, 13.5.8 дахь заалт, 13.7, 13.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.