Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөө аж ахуй

Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-11-15, Улаанбаатар18-ne-106

1 дугаар зүйл.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын улсын мэргэжлийн гэсний өмнө мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын “Засгийн газарт оруулах” гэсний өмнө “мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

26.4.

Эрсдэлийн задлан шинжилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг гүйцэтгэнэ.

3 дугаар зүйл.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах гэснийг Малын генетик нөөцийн тухай5, Мал, амьтны эрүүл мэндийн тухай6 гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын хөврөл үр гэснийг хөврөл гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын хөврөл үр гэснийг хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын Малын эрүүл мэндийн олон улсын байгууллагаас тогтоосон “А” жагсаалтын өвчин /цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх/ гэснийг мал, амьтны гоц халдварт өвчин /цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх/ гэж тус тус өөрчилсүгэй.