Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-11-15, Улаанбаатар18-ne-108

1 дугаар зүйл.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.1.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд малын эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллана.

2 дугаар зүйл.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах гэснийг Малын генетик нөөцийн тухай3, Мал, амьтны эрүүл мэндийн тухай4 гэж өөрчилсүгэй.