Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-01-12, Улаанбаатар18-ne-001

1 дугаар зүйл.
Агаарын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:1/

15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг:

15.7.

Аймаг, нийслэлийн Засаг дарга агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийг тайлагнах үүрэг бүхий албыг байгуулж ажиллуулна.

2/

29¹ дүгээр зүйл:

29¹ дүгээр зүйл.Агаарын бохирдлын эсрэг сан
29¹.1.

Агаарын бохирдлын эсрэг сан /цаашид “сан” гэх/-гийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

29¹.2.

Сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

29¹.3.

Сан нь түүний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх орон тооны бус Удирдах зөвлөлтэй байна.

29¹.4.

Энэ хуулийн 29¹.3-т заасан Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилно.

29¹.5.

Энэ хуулийн 29¹.3-т заасан Удирдах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн мэргэжлийн алба гэснийг бүх шатны Засаг дарга мэргэжлийн албатай хамтран гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.