Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-01-18, Улаанбаатар18-ne-017

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “хараат болон охин компани,” гэснийг, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн түүний хараат, эсхүл охин компани, гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.