Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Оруулах Тухай

2018-02-08, Улаанбаатар18-ne-025

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 6.28 дахь заалт нэмсүгэй.

6.28.

Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 5-12 дахь хэсэгт заасан зөрчил.

2 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтын 11.12 дугаар зүйлийн 6.6 дахь заалт гэснийг 11.12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг гэж, мөн хэсгийн 6.19 дэх заалтын 11.8, 11.12 гэснийг 11.8 дугаар зүйл, 11.12 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, гэж, мөн хэсгийн 6.27 дахь заалтын зөрчил. гэснийг зөрчил; гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.