Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-07, Улаанбаатар18-ne-044

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.6 дахь хэсэг нэмсүгэй:

24.6.

Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг үндэслэнэ.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24.1.

Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ.