Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-047

1 дугаар зүйл.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.1.7 дахь заалт нэмсүгэй:

20.1.7.

сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх.