Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Иргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Иргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-049

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 151.11 дэх хэсэг нэмсүгэй:

151.11.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2 дугаар зүйл.

Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.