Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Гадаад харилцааИргэний эрх зүй
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-050
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн Гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба эрхлэн явуулж гэснийг Гадаадын иргэнтэй холбоотой иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлж гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.