Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Барьцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-063
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчсөний улмаас барьцаалуулагч гэснийг Барьцаалуулагч гэж, 32.2 дахь хэсгийн барьцаалуулагч болон улсын бүртгэлийн байгууллагаас гэснийг барьцаалуулагчаас гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд гэснийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд гэж тус тус өөрчилсүгэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.