Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2018 › Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-27, Улаанбаатар18-ne-048

1 дугаар зүйл.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн Хүнд гэснийг Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хөнгөн гэснийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Хөнгөн гэснийг Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.