Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-10-10, Улаанбаатар19-ne-084

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 63 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 63.11 дэх хэсэг нэмсүгэй:

63.11.

Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан мэдээлэх үүргээ биелүүлж байгаад хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.