Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2019 ›
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2019-10-18, Улаанбаатар19-ne-098
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалтын асуулт тавих гэсний дараа , тэмдэглэлд тусгуулах гэж нэмсүгэй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалтын хэсэгт заасан зөрчил гэснийг хэсэг, 15.29 дүгээр зүйлд заасан зөрчил гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.