Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Өрийн Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2019-11-13, Улаанбаатар19-ne-111
Өрийн удирдлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.4 дэх заалтын “сангийн” гэснийг, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийн “баталгааны санд” гэснийг, 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь хэсгийн “Засгийн газрын өрийн баталгааны сангаас” гэснийг, мөн зүйлийн гарчгийн, 37.5 дахь хэсгийн сангаас гэснийг тус тус хассугай.
Өрийн удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт, 36 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.