Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2019-11-13, Улаанбаатар19-ne-116

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 12 дугаар гэснийг 7 дугаар гэж, 54 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэснийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.