Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-01-18, Улаанбаатар19-ne-002

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16¹ дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 16¹.3 дахь хэсэг нэмсүгэй:

16¹.3.

Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 16¹.1, 16¹.2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.