Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-12-12, Улаанбаатар19-ne-138

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.16.5-15.16.7 дахь заалт нэмсүгэй:

15.16.5.

радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;

15.16.6.

радио, телевизийн үйлчилгээ: 15.16.6.a.олон нийтийн радио, телевиз; 15.16.6.б.арилжааны радио, телевиз; 15.16.6.в.өргөн нэвтрүүлгийн радио, телевиз; 15.16.6.г.төлбөртэй радио, телевиз.

15.16.7.

олон суваг дамжуулах үйлчилгээ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.