Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-12-12, Улаанбаатар19-ne-140

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.3.23 дахь заалт:

5.3.23.

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан.

2/

21¹ дүгээр зүйл:

21¹ дүгээр зүйл.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан
21¹.1.

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

21¹.1.1.

улсын болон орон нутгийн төсөв;

21¹.1.2.

дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;

21¹.1.3.

бусад эх үүсвэр.

21¹.2.

Энэ хуулийн 21¹.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

21¹.2.1.

өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;

21¹.2.2.

үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;

21¹.2.3.

өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.

21¹.3.

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.