Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-12-20, Улаанбаатар19-ne-136

1 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.7 дахь заалт нэмсүгэй:

18.1.7.

Инновацийн тухай хуулийн 27.2-т заасны дагуу үүсгэн байгуулагдсан компанийн ногдол ашиг болон эзэмшлийн хувиа худалдан борлуулсан орлого;

2 дугаар зүйл.

Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7 дахь заалтын дугаарыг 18.1.8 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.