Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2019 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-03-22, Улаанбаатар19-ne-020

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.4.16 дахь заалт нэмсүгэй:

41.4.16.

татварын албанаас татварын өр хураах зорилгоор төрийн байгууллагаас гаргуулж байгаа лавлагаа, тодорхойлолт, баримт бичиг баталгаажуулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотой үйлчилгээ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.